Наран шарлага ширэнгэн ойтой аврага том агуй
Дэлхийн гурав дахь том агуй бол Вьетнамын Хан Ен юм. 131 метр өндөр, 150 метрийн өргөнтэй уг гайхамшигт агуй нэг бүтэн, хагас хөлбөмбөгийн талбайтай тэнцэх юм байна. Үүнээс гадна агуйн дотор ширэнгэн ой ургаж, гол мөрөн ч урсдаг гэнэ. Лаосын хилээс холгүйхэн орших Хан Ен агуйд жуулчид хамгийн дуртай бөгөөд майхнаа татаж, наран шарлагын газарт байгаа мэт тухлах боломжтой байгалийн өвөрмөц тогтоц гэдгээрээ алдартай юм. Дашрамд дурьдахад, Их Британийн эрдэмтэд 2009 онд дэлхийн хамгийн том агуйг нээн илрүүлсэн бөгөөд мөн л Вьетнам улсад байдаг аж. Хан Сон Дунг хэмээх уг агуйд орохын тулд Вьетнамын үндэсний парк болох Пхонг Нха-Ке Бангийн төв хэсгээр дамждаг байна. Харин Хан Ен агуй Хан Сон Дунг агуйгаас холгүйхэн оршдог юм.