Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалы бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтэгдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Sunday, November 29, 2015

Дэлхийн хамгийн том цэцэг Amorphophallus titanium

 
        Байгаль дээр Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг. 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо  Бекари энэ  цэцгийг анх олж нээжээ. Дэлхийн хамгийн том цэцэг Amorphophallus titanium  – ийн дундаж хэмжээ но 2м өндөр 75кг орчим хүнд байдаг. Навчны урт 3м хүрэх ба 4м өргөн тархаж ургадаг булцуут ургамал  юм. Хамгийн хүнд нь 91 кг хүрёэн тохиолдол бий. Araceae буюу Годольтон овгийн цэцэг. 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг цэцэг нь 3 өдөр болоод гундаж унадаг байна. New York – ийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэгджээ. Дэлхий даяар ургамал судлалын хүрээлэн, хувь хүмүүс энэ цэцгийг тарьдаг бөгөөд нэг жилд 5 буюу түүнээс нэг их олонгүй нь л цэцэглэдэг байна. Германы Бонны их сургуулийн ургамал судлалын хүрээлэнд цэцэглэсэн цэцгийн өндөр 2м 74см хүрсэн ба энэ амжилт нь Геннесийн номонд бүртгэгджээ. Үүнээс хойш энэ рекорд хоёр удаа эвдэгджээ. 2005 онд Германы Штутгарт хотд  2м 94 см өндөр ургасан бол АНУ –д 2010 онд 3,1 м өндөр ургаж рекордыг эвджээ.

No comments:

Post a Comment