Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалы бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтэгдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Thursday, December 24, 2015

 Наран шарлага ширэнгэн ойтой аврага том агуй    
  Дэлхийн гурав дахь том  агуй бол Вьетнамын Хан Ен юм. 131 метр өндөр, 150 метрийн өргөнтэй уг гайхамшигт агуй нэг бүтэн, хагас хөлбөмбөгийн талбайтай тэнцэх юм байна. Үүнээс гадна агуйн дотор ширэнгэн ой ургаж, гол мөрөн ч урсдаг гэнэ. Лаосын хилээс холгүйхэн орших Хан Ен агуйд жуулчид хамгийн дуртай бөгөөд майхнаа татаж, наран шарлагын газарт байгаа мэт тухлах боломжтой байгалийн өвөрмөц тогтоц гэдгээрээ алдартай юм. Дашрамд дурьдахад, Их Британийн эрдэмтэд 2009 онд дэлхийн хамгийн том агуйг нээн илрүүлсэн бөгөөд мөн л Вьетнам улсад байдаг аж. Хан Сон Дунг хэмээх уг агуйд орохын тулд Вьетнамын үндэсний парк болох Пхонг Нха-Ке Бангийн төв хэсгээр дамждаг байна. Харин Хан Ен агуй Хан Сон Дунг агуйгаас холгүйхэн оршдог юм.


Thursday, December 10, 2015

                Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй модод                    

                                        Канад улс

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 20Асар том гоёмсог биетэй цэцгээр хүрээлүүлсэн мэт энэхүү мод нь 125+ настай ажээ. Америк тивийн Канад улсад байрлах гайхамшигтай нэгэн мод юм.



           Япон улс

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 19
Япон улсад байрлах энэхүү гайхамшигтай модыг “Wisteria” гэдэг. 1990 метр квадрат, бусад модноосоо хамгийн том нь юм. Wisteria гэх гайхалтай модыг ганцхан Япон улсаас харж болно.

                                       
                                                      Шинэ зеланд

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 17
Эдгээр модод нь байнга салхинд өртдөг байжээ







                                            Япон улс
Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 16о


                                Антарктид мод

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 14

                       Герман улс Черриний мод

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 13

                             Өмнөд Каролина муж

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 12

                                              Бразил улс

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 11

                                     Йемен улс

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 10

Калифорни муж
Энэхүү мод нь дэлхийд өндрөөрөө 3-т ордог
Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 9





































Зам гаргасан цуваа мод

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 8

Хавай (Эвкалит мод)

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 7

Өмнөд Африк

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 5

Өмнөд Каролина

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 4

Мадагаскар(BAOBAB мод)

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 3

Умард Ирланд

Дэлхийн хамгийн гайхамшигтай 16 мод 1

Monday, December 7, 2015

Буддист сүмийн хашаан дахь 1400 жилийн настай мод

Саяхнаас Хятадын Жуннаний уулсын дунд орших нэгэн буддист сүм рүү мянга мянган хүн зорин очих болжээ. Учир нь тус сүмийн хашаанд 1400 жилийн настай гинкго мод ургаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татах болсон байна. Жил бүрийн намар энэхүү мод навчаа гөвж, сүмийн хашааг алтан шар навчис хучсанаар яг л алтан шар далай мэт өвөрмөц үзэсгэлэнтэй болгодог байна. Гинкго модны хувьд 200 сая жил наслах боломжтой өвөрмөц мод бөгөөд амьд чулуужсан үлдэгдэл хэмээн нэрлэдэг ажээ.

 

Tuesday, December 1, 2015

Дэлхийн дээрх хамгийн том цэцгийн хүрээлэн


            Гоёмсог цэцэрлэгт хүрээлэн дэлхийн бараг бүх хотод байдаг болов уу. Бас хичнээн үзэсгэлэнтэй, арчилж тордсон байх тусам тэнд илүү олон хүн очдог нь тодорхой. Дэлхийн зарим цэцэрлэгт хүрээлэн маш үзэсгэлэнтэй, тэнд орон орны жуулчид зочлон нүд хужирлана. Москва хотод л гэхэд зуу шахам жилийн тэртээ, 1928 оны 8-р сарын 29-нд нээгдсэн соёл амарлтын хүрээлэн бий. Горькийн нэрэмжит энэ хүрээлэнд орохдо мөнгө төлдөг байсан нь саяхан. 2011 оноос хойш төлбөргүй болгожээ. Харин дэлхий дээрх хамгийн ер бусын цэцэрлэгт хүрээлэн гэвэл Эль-Айнег нэрлэж болох юм. Дубай хотод орших асар том энэхүү цэцгийн хүрээлэнд 20 сая гаруй төрлийн цэцэг ургадаг. Зүгээр ч нэг ургуулдаг бус, бүр урнаар зохиомжилсон байдаг. Зөвхөн сагстай дүүжин цэцэг гэхэд 30 000 орчим бий. Хамгийн сонирхолтой нь, Дубайн энэ хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төрөл бүрийн цэцэгсийг янз бүрээр зохиомжилсон нь эгээ л ургамал судлалын музей гэлтэй. Түүнчлэн энэхүү гайхамшигтай  газарт 95 метр урт хиймэл горхи шоржигнон урсах нь чихнээ сонсголонтой. Цэцэрлэгт хүрээлэнд байх геометрийн янз бүрийн дүрс хэлбэртэй өнгө өнгийн цэцгийн хүлэмжүүд нь цэцгийн том том зохиомжуудтай тун сайхан хоршсон нь гайхамшигтай. Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр цэцгийн энэхүү хүрээлэн Дээд амжилтын бүртгэл Гиннессийн номд оржээ.
          
          
 

Sunday, November 29, 2015

Дэлхийн хамгийн том цэцэг Amorphophallus titanium

 
        Байгаль дээр Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг. 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо  Бекари энэ  цэцгийг анх олж нээжээ. Дэлхийн хамгийн том цэцэг Amorphophallus titanium  – ийн дундаж хэмжээ но 2м өндөр 75кг орчим хүнд байдаг. Навчны урт 3м хүрэх ба 4м өргөн тархаж ургадаг булцуут ургамал  юм. Хамгийн хүнд нь 91 кг хүрёэн тохиолдол бий. Araceae буюу Годольтон овгийн цэцэг. 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг цэцэг нь 3 өдөр болоод гундаж унадаг байна. New York – ийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэгджээ. Дэлхий даяар ургамал судлалын хүрээлэн, хувь хүмүүс энэ цэцгийг тарьдаг бөгөөд нэг жилд 5 буюу түүнээс нэг их олонгүй нь л цэцэглэдэг байна. Германы Бонны их сургуулийн ургамал судлалын хүрээлэнд цэцэглэсэн цэцгийн өндөр 2м 74см хүрсэн ба энэ амжилт нь Геннесийн номонд бүртгэгджээ. Үүнээс хойш энэ рекорд хоёр удаа эвдэгджээ. 2005 онд Германы Штутгарт хотд  2м 94 см өндөр ургасан бол АНУ –д 2010 онд 3,1 м өндөр ургаж рекордыг эвджээ.

Thursday, November 26, 2015

                                Цэцэг дэлгэрэх агшин





 Хамгийн үзэсгэлэнтэй цэцэгс



   Жүржийн мод                                                                        Хятад сарнай
  Гүнгоо
             Нил 
Хим
 
Хамгийн үзэсгэлэнтэй тасалгааны цэцэгс



 


Шимтэглээ
                                                                                                                                                                    




Sunday, November 15, 2015

                                                                      Тасалгааны цэцэг, ургамлыг арчлах
Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг. Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй. Энэ үе нь голдуу намар өвөлд тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 сар дуустал, өвөл цэцэглэдэг, угсараа кактус, цикламен зэрэг цэцгийг 8 сарын сүүл, есөн сараас эхлэн борддог байна.
Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны хугацаанд (улирал) наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийх өгөөөрэй. Өдөр уртассан үед (2 сард) ургамал сэргэдэг тул байн байн усалж, усаар шүрших өгөх хэрэгтэй.                        Усалгаа                                                                                                                                               Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна. Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 градус дулаан усаар услаж, хавар намрын цагт цэцгээ өглөө услаж байгаарай. Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтаагаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.                   
  Цэцгийн бордоо тэжээл
Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ. Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог байна.                                                    Цэцэг үржүүлэн тарих
Мөчрөөр үрслэх:
Нэгдүгээрт: 4-5 үеийн доогуур ишнээс нь тайрч усанд хийнэ. Уг мөчрийн 1/3 нь усанд байх хэрэгтэй. Усны хатуулгийг арилгахын тулд усыг нэг өдөр сойно. Тиймээс үндэслүүлж байгаа цэцгийнхээ усыг өдөр бүр солих шаардлагагүй. Бага багаар ус нэмж болно. Энэ ургамлаа гэрэлтэй буюу дулаан газар байлгавал 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч ирээд үндэс нь гарч эхэлдэг. Энэ үед нь шороонд суулгаарай.
Хоёрдугаарт: Навчаар ургуулдаг ургамлаас нэлээд дэлгэрсэн нь узумбурын нил ягаан цэцэг глоксини, бугони, иримуд юм. Боловсорч гүйцсэн навчыг 3-4 см урт иштэй тайрч усанд хийж, дээгүүр нь юмаар бүрж орхино. Уг цэцгийг салхилхуулж усыг нэмбэл сайн. Үндэслээд 2 см болмогц шороонд суулгана.

Гуравдугаарт: Цэцгийн ишнээс 3-8 см урттайгаар хайчилж аваад доод хэсэгт нь байгаа навчийг авч хаяна. Харин дээд талын том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгоно. Төмөр буюу хуванцар сав авч ёроолд нь хэд хэдэн нүх гаргаад жижиг чулуу буюу модны нүүрс дэвсээд дээр нь чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх гэж буй мөчрөө суулган элсээр бүрхэж услаарай. Ингээд шинэ суулгасан ишээ шилээр хөмөрч хаагаад гэрэлтэй дулаан газар тавиад хааяа усална. Хэрэв шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй өвдөх нь бага байдаг. Элбэг тохиолддог өвчин түгээгч нь жижиг наадмал хорхой болох ногооны бөөс. Энэ бөөс нь ургалтын шим шүүсийг сорсноор навч мугишгарч, хатаж, нахиа нь махийж тахийдаг. Энэ бөөс нь халуухан, гандуухан зун ихээхэн үржиж 15 үе хүртлээ өвдөг. Гэрийн нөхцөлд саримсны ханд, сонгины ханд, тахианы чанмал, савантай усаар хорхойтсон ургамлыг угааж шүрших буюу арчиж цэвэрлэдэг. Цэцэгчин эзэгтэй эдгээр зааврын дагуу цэцэг ургамлаа арчилж, өөрийн амьдралд хэрэгжүүлээрэй.
                                                        Үнэн үгс