Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалы бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтэгдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Monday, December 7, 2015

Буддист сүмийн хашаан дахь 1400 жилийн настай мод

Саяхнаас Хятадын Жуннаний уулсын дунд орших нэгэн буддист сүм рүү мянга мянган хүн зорин очих болжээ. Учир нь тус сүмийн хашаанд 1400 жилийн настай гинкго мод ургаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татах болсон байна. Жил бүрийн намар энэхүү мод навчаа гөвж, сүмийн хашааг алтан шар навчис хучсанаар яг л алтан шар далай мэт өвөрмөц үзэсгэлэнтэй болгодог байна. Гинкго модны хувьд 200 сая жил наслах боломжтой өвөрмөц мод бөгөөд амьд чулуужсан үлдэгдэл хэмээн нэрлэдэг ажээ.

 

No comments:

Post a Comment