Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалы бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтэгдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Tuesday, December 1, 2015

Дэлхийн дээрх хамгийн том цэцгийн хүрээлэн


            Гоёмсог цэцэрлэгт хүрээлэн дэлхийн бараг бүх хотод байдаг болов уу. Бас хичнээн үзэсгэлэнтэй, арчилж тордсон байх тусам тэнд илүү олон хүн очдог нь тодорхой. Дэлхийн зарим цэцэрлэгт хүрээлэн маш үзэсгэлэнтэй, тэнд орон орны жуулчид зочлон нүд хужирлана. Москва хотод л гэхэд зуу шахам жилийн тэртээ, 1928 оны 8-р сарын 29-нд нээгдсэн соёл амарлтын хүрээлэн бий. Горькийн нэрэмжит энэ хүрээлэнд орохдо мөнгө төлдөг байсан нь саяхан. 2011 оноос хойш төлбөргүй болгожээ. Харин дэлхий дээрх хамгийн ер бусын цэцэрлэгт хүрээлэн гэвэл Эль-Айнег нэрлэж болох юм. Дубай хотод орших асар том энэхүү цэцгийн хүрээлэнд 20 сая гаруй төрлийн цэцэг ургадаг. Зүгээр ч нэг ургуулдаг бус, бүр урнаар зохиомжилсон байдаг. Зөвхөн сагстай дүүжин цэцэг гэхэд 30 000 орчим бий. Хамгийн сонирхолтой нь, Дубайн энэ хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төрөл бүрийн цэцэгсийг янз бүрээр зохиомжилсон нь эгээ л ургамал судлалын музей гэлтэй. Түүнчлэн энэхүү гайхамшигтай  газарт 95 метр урт хиймэл горхи шоржигнон урсах нь чихнээ сонсголонтой. Цэцэрлэгт хүрээлэнд байх геометрийн янз бүрийн дүрс хэлбэртэй өнгө өнгийн цэцгийн хүлэмжүүд нь цэцгийн том том зохиомжуудтай тун сайхан хоршсон нь гайхамшигтай. Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр цэцгийн энэхүү хүрээлэн Дээд амжилтын бүртгэл Гиннессийн номд оржээ.
          
          
 

No comments:

Post a Comment