Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалы бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтэгдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Thursday, December 24, 2015

 Наран шарлага ширэнгэн ойтой аврага том агуй    
  Дэлхийн гурав дахь том  агуй бол Вьетнамын Хан Ен юм. 131 метр өндөр, 150 метрийн өргөнтэй уг гайхамшигт агуй нэг бүтэн, хагас хөлбөмбөгийн талбайтай тэнцэх юм байна. Үүнээс гадна агуйн дотор ширэнгэн ой ургаж, гол мөрөн ч урсдаг гэнэ. Лаосын хилээс холгүйхэн орших Хан Ен агуйд жуулчид хамгийн дуртай бөгөөд майхнаа татаж, наран шарлагын газарт байгаа мэт тухлах боломжтой байгалийн өвөрмөц тогтоц гэдгээрээ алдартай юм. Дашрамд дурьдахад, Их Британийн эрдэмтэд 2009 онд дэлхийн хамгийн том агуйг нээн илрүүлсэн бөгөөд мөн л Вьетнам улсад байдаг аж. Хан Сон Дунг хэмээх уг агуйд орохын тулд Вьетнамын үндэсний парк болох Пхонг Нха-Ке Бангийн төв хэсгээр дамждаг байна. Харин Хан Ен агуй Хан Сон Дунг агуйгаас холгүйхэн оршдог юм.


No comments:

Post a Comment